ЗӨВЛӨГӨӨ АВАХ УУЛЗАЛТАНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
" ВЕБ САЙТЫН ЗӨВЛӨХ ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ"-ний хамгийн чухал хэсэг бол гарын авлага болон заавар бичлэгүүдийг судлах, сурсан зүйлээ хэрэгжүүлэх үед гар гарсан ойлгомжгүй зүйлээ тодруулж багшаас зөвлөгөө авах 1:1 цахим уулзалт юм. Уулзалт бүр 90 минут үргэлжлэх бөгөөд энэ хугацааг бүрэн ашиглахын тулд цахим уулзалтын өмнө ТА дараах ажлуудыг заавал хийсэн байх ёстойг анхаарна уу?
Судлах ёстой гарын авлага, видео заавруудыг судалсан байх;
Заавар, гарын авлагыг үзэж байхдаа ойлгоогүй, программ дээр ажиллах үед гарсан асуудлуудыг сайн тэмдэглэж авсан байх;
Заавар, гарын авлагын хүрээнд сурсан зүйлээ ашиглан веб сайтаа засварлах, хөгжүүлэлт хийх явцад өөрт тулгарч буй асуудлын талаар эргэцүүлэн
бодож асуултаа бэлтгэх;
Цахим уулзалт эхлэхээс өмнө дараах зүйлүүдийг анхаараарай.
Wi-Fi холбоостой байх; 90 минут танд саад болох зүйлгүй байх;
Сууж ярилцахад тохиромжтой, дуу чимээгүй орчинд байх;
Өөртөө бичиж тэмдэглэх цаас, харандаа бэлдэх;
Anydesk эсвэл teamveiwer программыг компьютер дээрээ суулгасан байх (Шаардлагатай тохиолдолд таны компьютер руу хандах);
BUILDERALL-ийн гарын авлага
I. Веб сайт (magna.mn)
II. Блог (magna.mn)
III. Веб сайтад ашиглах зургийг бэлдэх (magna.mn)